wrapper

 

Сонгон шалгаруулалтын дугаар: Ш/Ц-Б-ЕБС/ЦГ-2020

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 66м2

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

 1.Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх. 

      2. Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн Хоол” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

Ø  Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

      4.  Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6.   Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

   7. Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны болон “Үдийн хоол”-ны тогоочтой байх/.

      8.   Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.

      9.   Сурагчдын “Үдийн хоол”-нд өгөх хоолны цэс, технологийн карт.

     10. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 09-р сарын 02-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын “Шавь” цогцолбор сургуульд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. 

      Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ. 

Жич: Сургуульд ямар нэгэн тоног төхөөрөмж, сандал ширээ байхгүй болно. 

Холбоо барих утас: 99891641.

 

ХАНДАЛТ

516161
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
7
201
208
3864
516161

Таны IP: 18.204.2.146
<