wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 153 ДУГААР СУРГУУЛИЙН “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: 153-ЕБС/ЦГ-2020

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 407м2

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.

2.    Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн Хоол” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

Ø  Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/

3.    Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Үдийн цай” хөтөлбөрийг хэргжүүлсэн туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

4.    Түрээслэхэд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

5.    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

7.    Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны болон “Үдийн хоол”-ны тогоочтой байх/.

8.    Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.

9.    Сурагчдын “Үдийн хоол”-нд өгөх хоолны цэс, технологийн карт.

10. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 8-р сарын 27-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо “Москва” хороолол Нийслэлийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. 

                              Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

Жич: Сургуульд ямар нэгэн тоног төхөөрөмж, сандал ширээ байхгүй болно.

Холбоо барих утас: 94118322, 95994664

 

ХАНДАЛТ

516163
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
9
201
210
3866
516163

Таны IP: 18.204.2.146