wrapper

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Огноо 2019 оны 7-р сарын 30

Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: 5-ЕБС/ЦГ-2019-07

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Сонгон шалгаруулалтад оролцогчдоос Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /Аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

         1.    Хуулийн этгээдийн гэрчилгээ / Тусгай зөвшөөрөл/

         2.    Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сар/, дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

         3.    Санхүүгийн үзүүлэлт /Харилцагч банкнаас өргүй гэсэн лавлагаа /

         4.    Татварын өргүй байх

         5.    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт

         6.    Цайны газрын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай  төсөл, төсвийн тооцоо

         7.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмж нь өөрийн хөрөнгө байх, жагсаалт, техникийн үзүүлэлт / бодит зургаар баримтжуулах /

         8.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/

         9.    Ажлын туршлага үйл ажиллагааны чиглэл  /2019 оны хагас жилийн тайлан /

       10. Сурагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс технологийн карт, хоолны үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/

       11. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх / Доод үнийн дүн 10 000төгрөг / 

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2019 оны 8-р сарын 16 -ны өдрийн 18 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг , Анкарагийн гудамж, 4 дүгээр хороо 5-р сургууль сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэл болон сонгон шалгаруулалтын дүнг 99912644, 80282211 утсаар лавлана уу.

ХАНДАЛТ

521261
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
46
135
181
3600
521261

Таны IP: 3.235.185.78