wrapper

Огноо 2019 оны 8-р сарын 1

Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн өмчит ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: 50-ЕБС/ЦГ-2019-08

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Сонгон шалгаруулалтад оролцогчдоос Нийслэлийн өмчит ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /Аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүлжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

         1. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах

             баримт бичгээр нотолно.

                - Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

                - Санхүүгийн тайлан / 2019 оны хагас жилийн тайлан /

                - Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт

         2. Цайны газрын үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжтэй байх /бодит зураг/

         3. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын                тодорхойлолтыг ирүүлэх

         4. Цайны газрын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай  төсөл, төсвийн тооцоо

         5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит дотоод зургаар баримтжуулах

         6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич               аль нэг нь заавал байх шаардлагатай/

         7. Хоолны үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/

         8. Сурагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс технологийн карт

       9. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх / Доод үнийн дүн 10.000 төгрөг / Та бүхэн холбогдох битүүлжилсэн материалаа 2019 оны 8-р сарын 21 -ны өдрийн 18 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, Лааганы гудамж ЕБ-ын  50 дугаар  сургуулийн сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэл болон сонгон шалгаруулалтын дүнг 99280631,99234156 утсаар лавлана уу.

ХАНДАЛТ

521257
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
42
135
177
3596
521257

Таны IP: 3.235.185.78