НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 93 ДУГААР  СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Огноо:2019.08.05

Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар  сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулах тухай. 

Сонгон шалгаруулалтын дугаар: БГД-93/2019.08

  Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар  сургуулийн цайны газрын түрээслэгчийгсонгон шалгаруулж түрээслэх тул сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:

1.Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах туршлагатай , Улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх.

2.Түрээсийн төлбөр төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх.Үүнд:

·         Харилцагч банкны дансны хуулга сүүлийн 6 сараар, дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр болон үйл ажиллагааг эрхлэн явуулах чадамжтай байх.

·         Санхүүгийн тайлан /2019 оны хагас жилийн тайлан/

·         Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт /2019 оны 08 дугаар сарын байдлаар/

3.Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо

4.Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит зургаар баримтжуулах

5.Цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулах ажиллах хүчний тодорхойлолт, орон тоо, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологичийн аль нэг нь заавал байх шаардлагатай/

6.Цайны газрын түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал ирүүлэх /доод үнийн дүн нь 8000 төгрөг/ 

           7.Сурагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолын цэс, технологийн карт, хоолны үнийн санал болон танилцуулга

8. Материалыг зарласан хугацаанд ирүүлэх. 

Сонгон шалгаруулалтад оролцогчийн битүүмжилсэн материалыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагаас өмнө Баянгол  дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. 

Жич: Сонгон шалгаруулалт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагт тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд зохион байгуулна. Материалыг заасан хугацаанд ирүүлнэ. Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ. 

 

Тодорхой мэдээллийг авах утас: 11364902, 88107877, 95138990

 

 

хай тек новости