wrapper

Огноо 2019 оны 08-р сарын 13

Сонгон шалгаруулатын нэр : Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах  тухай

Сонгон шалгаруулатын дугаар: 48-ЕБС / ЦГ-2019-08

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Сонгон шалгаруулалтад оролцогчдоос Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг / аж ахуй нэгж / сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах  шаардлагуудыг хангасан байна.Үүнд:

1.    Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотлоно.

Ø  Харилцагч банкны дансны хуулга / сүүлийн 6 сар /, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай”  хөтөлбөр үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

Ø  Санхүүгийн тайлан / 2019 оны хагас жилийн тайлан /

Ø  Шүүхийн шиййдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

2.    Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэрэгжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх

3.    Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо

4.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног, төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит дотоод зургаар баримтжуулах

5.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарийг нотариатаар баталгажуулсан байх /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технололгич аль нэг нь заавал байх шаардлагатай /

6.    Хоолны үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар /

7.    Сурагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс, технологийн карт

8.    Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 137,50 метр квадрат талбайг нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх / Доод үнийн дүн 11000 төг / Та бүхэн холобгдох битүүмжилсэн материалаа 2 хувийг 2019 оны 08-р сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р сургуульд сонгон шалгаруулалтын комисст  ирүүлнэ үү

Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэлийг болон шалгаруулалтын дүнг 70151928, 99057048, 99072881 дугаарын утсаар тус тус  лавлана уу

ХАНДАЛТ

521268
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
53
135
188
3607
521268

Таны IP: 3.235.185.78
</