wrapper

Slideshow

Slideshow (7)

ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛЛОО

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 25 дугаар тогтоолоор  Багануур дүүргийн 2 дугаар хорооны хуучин байрыг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/32 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 11 дүгээр тогтоолоор “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг тус тус хувьчлахаар шийдвэрлэсэн.

            Дуудлагын худалдааны зар мэдээг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” сонинд болон  байгууллагынхаа цахим хуудасаар  нийтэд зарласан.

            Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулагдах байсан нээлттэй дуудлагын худалдааг 2 удаа хойшлуулж байсан.  

            Багануур дүүргийн 2 дугаар хорооны хуучин байранд оролцогчийн санал ирээгүй, “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байранд ороцогчийн санал ирснээр нээлттэй дуудлагын худалдааг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдөр Нийслэлийн Засаг захиргааны IV байранд зохион байгууллаа.

 

  Нээлттэй дуудлага худалдаанд оролцогч иргэн О.Тулгаа ялагч болж тус байрыг хувьчилж авлаа.

Read more

Тээврийн хэрэгслийн дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдав

2021 оны 02 дугаар сарын 26-нд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын авто баазад данснаас хасагдсан авто тээврийн хэрэгслийн дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдаж 19-н тээврийн хэрэгсэл дуудлага худалдаагаар худалдаалагдав.

Read more

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАРТ АЖИЛЛАВ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа нар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хоёр байгууллагын удирдлагуудын хамтаар уулзалт зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын үйл ажиллагааны зохион байгуулалт, орчин нөхцөл, албан хаагчдын үйл ажиллагаа, салбарын эрх зүйн баримт бичиг болоод холбогдох бусад асуудлаар танилцуулга хийв.

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн бодлого, төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцож дөрвөн асуудлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай нягт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Үүнд:

1.    Нийслэлийн хэмжээнд өмчийн бүртгэлийн бие даасан мэдээллийн нэгдсэн санг бий болгох, төрийн өмчийн мэдээллийн нэгдсэн сантай уялдуулах, улмаар Сангийн яамны санхүүгийн тайлангийн E-balance системтэй холбох; 

2.    Нийслэлийн өмчит болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг сайжруулах, алдагдлыг бууруулах, компанийн засаглалыг сайжруулах зэрэг асуудлаар туршилга солилцох,

3.    Өмчийн харилцаатай холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр, журамд өөрчлөлт оруулахад холбогдох ажлын хэсэгт хоёр байгууллагын төлөөллийг оруулж ажиллуулах;

4. НӨАУГ-ын албан хаагчдыг өмчийн  чиглэлээр мэргэшүүлэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах зорилгоор гадаад, дотоодын сургалтад хамруулах талаар дэмжлэг үзүүлэх;

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл дээрх асуудлуудыг дэмжин ажиллахаа илэрхийлээд Боловсон хүчний бодлого, хоёр байгууллагын албан хаагчдыг сэлгэн ажиллуулж, туршилга солилцох, программ хангамж, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг онцлон, тодорхой чиглэлүүдийг өгсөн байна.

Read more

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ”, “НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН БАЙР, ТАЛБАЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН САНАЛ АВАХ ТУХАЙ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”, Нийслэлийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-д тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан төсөлтэй танилцаж саналаа 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор хаягаар ирүүлэхийг хүсье. 

Холбоо барих утас: 11 315535 

Хавсралт файл:  

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам"  

Нийслэлийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам"  

Read more

БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯАЛЛЫН 250 ГАРУЙ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

      Сар шинийн баярын өдрийг угтаж байгууллагын харьяаллын 250 гаруй ахмад настанг 2019.01.30-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Read more

2019 ОНД НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС ХУВЬЧЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА

          Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан болж Өмч хувьчлалын 2018 оны ажлын үр дүнтэй танилцаж, Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталлаа.

           Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2018 онд нийслэлийн төсөвт 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөний биелэлт 124.7 хувьтай байна. Үүнээс өмч хувьчлалын орлогоос 2018 онд нийслэлийн төсөвт 8 тэрбум 744,0 сая төгрөг төвлөрүүлж, өмч хувьчлалын орлогын төлөвлөгөө 145,6 хувьтай байна.

            Нийслэлийн өмчөөс 2019 онд шинээр 6 барилга байгууламж, өмнөх онуудын хувьчлалын жагсаалтад орсон боловч тодорхой шалтгааны улмаас хувьчлагдаагүй байгаа 1 аж ахуйн нэгж, 4 барилга байгууламжийг хувьчлахаар тооцоолж, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 90,1 тэрбум төгрөгөөр тогтоолоо. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2019 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг 92.7 тэрбум төгрөгөөр тогтоосон нь нийт нийслэлийн төсвийн орлогын 11.6 хувийг бүрдүүлэх юм.

              Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн санал оруулснаар 3 барилга байгууламж хувьчлалын жагсаалтанд нэмэлтээр оруулахаар шийдвэрлэлээ.

Read more

ХАНДАЛТ

516163
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
9
201
210
3866
516163

Таны IP: 18.204.2.146
</