Өмчийн бүртгэл, мэдээллийн хэлтэс

        Эрхэм зорилго: Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын эд хөрөнгийн эзэмшил, захиран зарцуулалттай холбоотой харилцааг журмын дагуу зохион байгуулах, шинээр бий болсон эд хөрөнгийг бүртгэх, нийслэлийн өмчийн мэдээллийн сан бүрдүүлэх. 

                      Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг: 

·      Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудад төрөл бүрийн эх үүсвэрээр шинээр бий болсон эд хөрөнгийг

     бүртгэлд тусгах ажлыг журмын дагуу зохион байгуулах;

·      УИХ-ын тогтоолоор нийслэлийн өмчлөлд шилжин ирж, төсөвт байгууллагын эзэмшилд очих эд хөрөнгийг

     хүлээн авах, бүртгэх;

·      Улсын, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн

     хөрөнгөөр хийгдэх болон хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын судалгаа гаргах;

·     Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллого, дахин үнэлгээний нийслэлийн хэмжээний нэгтгэлийг гаргах,

     Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлэх, мэдээллийн системийн өгөгдлийг боловсруулж,

     эрх бүхий байгууллагуудаас баталсан маягтуудын дагуу мэдээ мэдээллийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх;

·      Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын эд хөрөнгийн мэдээллийг Өмчийн мэдээллийн системд бүрэн гүйцэд

     оруулах, шинэчлэх, холбогдох өөрчлөлт хийх ажилд хяналт тавих, зохион байгуулах;

·      Нийслэлийн өмчийн талаар лавлагаа олгох;

·      Нийслэлийн өмчид шинээр бүртгэсэн эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг архивлах;

·      Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын удирдлагатай “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулах, дүгнэх;

·      Нийслэлийн өмчит төсөвт байгууллагад үндсэн хөрөнгө шинээр олж авах зөвшөөрөл олгох;

·      Нийслэлийн өмчит төсөвт байгууллагын ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндсэн хөрөнгийг данснаас хасах

     асуудлыг хянаж журмын дагуу шийдвэрлүүлэх;

·      Нийслэлийн өмчит төсөвт байгууллагын балансаас балансад хөрөнгө шилжүүлэх асуудлыг судлан шийдвэр гаргуулах;

·      Нийслэлийн өмчит төсөвт байгууллагын дансны ангилал зөрүүтэй хөрөнгийг данснаас дансанд шилжүүлэх хүсэлтийг

     хянан үзэж шийдвэрлүүлэх;

·      Ажлын хэрэгцээ шаардлагын дагуу өмчийн төрөл бүрийн чиглэлийн мэдээлэл судалгаа гаргах, /хөрөнгийн нэр төрөл,

     хөдлөл өөрчлөлт, ААНБ, шинээр нэмэгдсэн болон хасагдсан, балансаас балансад шилжүүлсэн, данснаас хасагдсан,

     эх үүсвэрээр нь гэх мэт/ удирдлагыг иж бүрэн оновчтой мэдээллээр хангах;