• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн байранд “Кофе шоп”-ын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг дахин явуулах тухай
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн байранд “Кофе шоп”-ын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг дахин явуулах тухай

 

Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-НЭ/КШ-2022
Түрээслэх кофе шопын талбайн хэмжээ: 94м2

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

 

Үүнд:

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

  • Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Кофе шоп”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
  • Санхүүгийн тайлан /2021 оны жилийн эцсийн тайлан/

3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар/

4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6.   Кофе шопын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

7. Кофе шопын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.

8.  Кофе шопыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/


Сонгон шалгаруулалтын материалыг
2022 оны 04-р сарын 18-ны өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

 

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо

Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/А/ тоот

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Холбоо барих утас: 311071