• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, хуучнаар “Монгол шуудан” компаны 24-р салбар байрлаж байсан объектийг худалдаа, үйлчилгээний зориулалтаар түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, хуучнаар “Монгол шуудан” компаны 24-р салбар байрлаж байсан объектийг худалдаа, үйлчилгээний зориулалтаар түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: БГД-НӨАУГ/ХҮ-2021

Түрээслэх талбайн хэмжээ: 198м2      

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрөл наториатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

  • Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
  • Санхүүгийн тайлан /2020 оны жилийн эцсийн тайлан/ холбогдох газраар баталгаажуулсан байх
  • Татварын тодорхойлолт /2021 оны жилийн эцсийн байдлаар/

3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/ 

4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. 

7. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, зураг төсөл.

8. Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-9000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/А/ тоот

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Холбоо барих утас: 311071