wrapper

НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2021

Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

1.    Багануур дүүргийн 2 дугаар хорооны хуучин барилга 

       Хорооны хуучин барилга нь Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуутын хэсэгт байрладаг, 2010 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, угсармал бетон суурьтай, холимог бүтээцтэй буюу палкаар барьж тоосгоор өнгөлсөн, шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, 149,5м2  талбайтай, энгийн галлагаатай, 2 давхар  барилга юм.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 37 000 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 7 400 000 төгрөг

 

1.    “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байр

 

 

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, X хорооллын 7а байрны 2 дугаар орцны нэгдүгээр давхарт байрладаг “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын байрлаж байсан байр нь 1988 онд ашиглалтад орсон,  70,28м2 талбайтай, гал тогоо нь тусдаа 3 өрөө орон сууц юм.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 84 084 900 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 16 816 980 төгрөг

 

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл доорх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.  Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

 

2. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

ü Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь

ü Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ. 

3.Барилгуудыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг  www.umch.ub.gov.mn  цахим хуудаснаас болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд ирж авна уу.

4.Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

      5. Дэнчин байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот, Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

          6. Дуудлагын худалдаа 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр /хуучнаар Улаанбаатар банкны барилга/-ны, 2 дугаар давхрын 201 тоотод болно. 

Лавлах утас: 326808, 96655962, 91113329 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР 

ХАНДАЛТ

530640
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
83
154
526
3447
530640

Таны IP: 3.236.16.13