wrapper

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН БАЙРАНД ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ.

Сонгон шалгаруулалтын дугаар: СХД/ЦГ-2021.

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 55 мкв.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь эрх бүхий сонгон шалгаруулалтад оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн байранд хоол үйлдвэрлэлийн зориулалттай талбай түрээслэгчийг/ аж ахуйн нэгж байгууллага/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.     Аж ахуйн нэгжийн гэрчилгээ/нотариатаар баталгаажуулсан байх/

2.     Ажлын туршлагын талаарх танилцуулга /сүүлийн 1 жилийн хугацаанд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх, сүүлийн 2 жилийн хугацаанд ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан талаар танилцуулга, мэдээлэл, нотолгоо болгон гэрээний хуулбар ирүүлэх/

3.     Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чадварыг тодорхойлсон эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, түүний техникийн үзүүлэлт, бусад мэдээлэл,  санхүүгийн чадавхыг нотолсон баримт/ дансны хуулга, авах боломжтой зээлийн тодорхойлолт гэх мэт/, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан/ Хөрөнгийн баталгаа нь банк болон бусад иргэн хуулийн этгээдэд барьцаалуулсан хөрөнгө байж болохгүй/, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан

4.     Түрээслэх эд хөрөнгийг эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцоолол

5.     Шүүхийн шийдвэрээр өргүй тухай хүчинтэй тодорхойлолт

6.    Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах ажиллах хүчний талаарх мэдээлэл нь тухайн үйл ажиллагаанд ажиллах хүчний талаар мэдээлэл байх , холбогдох мэргэжлийн үнэмлэх/нотариатаар баталгаажуулсан байх/

7.    Хоол үйлдвэрлэл, нийтийн хоол үйлдвэрлэлийн үлгэрчилсэн зурагтай хоолны цэс, технологийн карт болон үзүүлэх боломжтой бусад үйлчилгээний талаарх мэдээлэл, үнийн санал

8.     Харьяа нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт эх хувиар

9.  Түрээслэх талбайн м2-ын үнийн санал/Доод үнийн дүн 10.000 төгрөгөөс дээш/

 Материалыг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ. Материалын нээлтийг 2021 оны 03 дугаарр сарын 31-ний өдрийн 10:30 цагт зохион байгуулна. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

 

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо

Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/Б/ тоот.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар.

Холбоо барих утас: 311071.

 

ХАНДАЛТ

509544
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
81
317
759
4590
509544

Таны IP: 3.236.222.124