wrapper

Сонгон шалгаруулалтын дугаар: 149-ЕБС/ЦГ-2021

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 151м2

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ. Үүнд:

     1.Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх. 

      2. Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

- Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн Хоол” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

- Санхүүгийн тайлан /2020 оны жилийн эцсийн тайлан/

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай бол давуу тал болно. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

      4.  Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6.   Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

      7. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны болон “Үдийн хоол”-ны тогоочтой байх/.

      8.   Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.

      9.   Сурагчдын “Үдийн хоол”-нд өгөх хоолны цэс, технологийн карт.

     10. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын Г-18 дугаар гудамжинд  байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 149-р сургуулийн сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. 

Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

Сургуулийн цайны газар нь хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй болно.

Холбоо барих утас: 88000097

ХАНДАЛТ

509535
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
72
317
750
4581
509535

Таны IP: 3.236.222.124