wrapper

 НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ӨНӨР” ЦОГЦОЛБОР 82-Р СУРГУУЛИЙН “ЦАЙНЫ ГАЗАР”-ЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ 

   Сонгон шалгаруулалтын дугаар: 82-ЕБС/ЦГ-2020 

  Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 97,50м2    

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ. 

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.  

      2. Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно. 

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх. 

Ø  Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/ 

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/ 

      4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо. 

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт. 

      6.   Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/ 

   7. Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны тогоочтой байх/. 

      8.   Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга, технологийн карт. 

      9.  Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/ 

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 09-р сарын 21-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын “Өнөр” цогцолбор-82 сургуульд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.  

                              Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.  

Жич: Сургуульд ямар нэгэн тоног төхөөрөмж, сандал ширээ байхгүй болно.  

Холбоо барих утас: 99003731, 86110333.

 

 

ХАНДАЛТ

460916
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
10
221
231
5475
460916

Таны IP: 3.92.74.105