wrapper

НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2020

Дараах барилга, байгууламжуудын нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна. 

1.    “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр

“Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбар нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, X хорооллын 7а байрны нэгдүгээр давхарт байрладаг, орон сууцны зориулалттай тус барилга нь 1988 онд ашиглалтад орсон, гал тогоо нь тусдаа 3 өрөө 70,28м2 талбайтай болно.

 

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:     84 084 900 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 16 816 980 төгрөг

 

2.    Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

Барилга нь Дамбадаржаалин хийдийн зүүн талд зам дагуу байрладаг бөгөөд 2000 онд өрхийн эмнэлгийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, гадна талаасаа нэг үе тоосгон өнгөлгөөтэй модон хана, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, нийт 108 м2 талбайтай. Нам даралтын зуухаар халдаг, бохирын цооногтой, зөөврийн усан хангамжтай, 346 м2 эзэмшил газартай.

 

 

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:  33 000 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 6 600 000 төгрөг 

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл доорх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.  Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

 

2. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

ü Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь

ü Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ. 

3. Барилгуудыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг  www.umch.ub.gov.mn  цахим хуудаснаас болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд ирж авна уу.

4. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

           5. Дэнчин байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот, Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

          6. Дуудлагын худалдаа 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр /хуучнаар Улаанбаатар банкны барилга/ , 2-р давхар 201 тоотод болно.

Лавлах утас: 326808, 96655962, 91113329

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР

 

ХАНДАЛТ

460919
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
13
221
234
5478
460919

Таны IP: 3.92.74.105