wrapper

Сонгон шалгаруулалтын дугаар: 133-ЕБС/ЦГ-2020

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 256,57 м2

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.

Ø  Түрээсийн төлбөр төлөх,үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн Хоол” хөтөлбөр болон үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

2.    Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/

3.    Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “Үдийн цай” хөтөлбөрийг хэргжүүлсэн туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

4.    Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

5.    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

7.    Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны болон “Үдийн хоол”-ны тогоочтой байх/.

8.    Хоолны үнийн санал болон танилцуулга. /Үлгэрчилсэн цэс байдлаар/.

9.    Сурагчдын “Үдийн хоол”-нд өгөх хоолны цэс, технологийн карт.

10. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 9-р сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Баянзүрх дүүргийн 26-р хороо, Хүннүгийн гудамж, Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

                              Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

Жич: Сургуульд ямар нэгэн тоног төхөөрөмж, сандал ширээ байхгүй болно.

Холбоо барих утас: 99132385

ХАНДАЛТ

460916
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
10
221
231
5475
460916

Таны IP: 3.92.74.105