wrapper

 НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2020

 Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна. 

1.    Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

 

Барилга нь Дамбадаржаалин хийдийн зүүн талд зам дагуу байрладаг бөгөөд 2000 онд өрхийн эмнэлгийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, гадна талаасаа нэг үе тоосгон өнгөлгөөтэй модон хана, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, нийт 108м2 талбайтай. Нам даралтын зуухаар халдаг, бохирын цооногтой, зөөврийн усан хангамжтай, 346м2 эзэмшил газартай.

 Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 55 000 000 төгрөг

 Дэнчингийн хэмжээ: 11 000 000 төгрөг

 

2.     Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн  хуучин барилга

Барилга нь Биокомбинатын төвд байрлалтай, цутгамал бетон суурьтай, тоосгон хана, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, 108м2 талбайтай, хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбогдсон, Биокомбинатын нэгдсэн нам даралтын зуухаас халаалтаа авдаг. 792м2 эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 62 172 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 12 434 400 төгрөг

3. Баянгол дүүргийн 10 дугаар хороо байрлаж байсан барилга 

Хорооны хуучин барилга нь 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн нарангийн 6-1 тоот /Өргөө кино театрын хойд, гэр хороололд зам дагуу/-д байрлалтай, 1980 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон. Барилга нь шавардлагаатай модон ханатай, хар цаасан хавтгай дээвэртэй, 98м2 талбайтай, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 24 463 600 төгрөг

Дэнчингийн хэмжээ: 4 892 720 төгрөг

 

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

1.Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл доорх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.  Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

2. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт

ü Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь

ü Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.

 

3.Барилгуудыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг  www.umch.ub.gov.mn  цахим хуудаснаас болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд ирж авна уу.

4.Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

            5. Дэнчин байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот, Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

             6. Дуудлагын худалдаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхимд болно.

 

Лавлах утас: 326808, 96655962, 91113329

 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

ХАНДАЛТ

464900
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
95
296
391
3245
464900

Таны IP: 3.236.204.251