wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 104 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-104/ЦГ

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:71,2 мкв.

 

Сонгон шалгаруулалтад оролцогчдоос Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл.

2.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит байдлын фото зургаар баримтжуулах.

3.    Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь дээрхи үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

4.    Санхүүгийн тайлан. /2019 оны жилийн эцсийн тайлан/

5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт.

6.    Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх.

7.     Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах  тухай төсөл, төсвийн тооцоо.

8.     Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт: Нийтийн хоолны болон Үдийн цайны тогооч нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх бөгөөд мэргэжлийн үнэмлэхний хуулбарууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт сүүлийн 6 сараар баталгаажуулсаныг нотариатаар батлуулсан байх.

9.     Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/

10.  Бага ангийн хүүхдийн “Үдийн цай”-ны хоолны цэс, технологийн карт.

11.  Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр 1 метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх. /доод үнийн дүн 10,000 төг/

 

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 04 дүгээр сарын- 06-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн 25 хороо НЕБ-ын 104 дүгээр сургуулийн хичээлийн I дүгээр байрны 210 тоотод ирүүлнэ үү.

Жич: Тус газар нь өмнө нь цайны газаргүй байсан бөгөөд цайны газрын талбайд тодорхой хэмжээнйи засвар үйлчилгээ хийх, мөн ямар нэг тоног төхөөрөмж огт байхгүй болно

                               Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

                                      Холбоо барих утас: 99166631, 86948680

 

ХАНДАЛТ

424059
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
124
172
1200
2305
424059

Таны IP: 3.226.243.36