wrapper

 

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БАЙРАНД ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ 

Сонгон шалгаруулалтын дугаар: БНД-ЭМТ/01 

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:23 мкв 

Сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн байранд Цайны газар, буфетын үйлчилгээ явуулах түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна. 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд: 

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл 

·         Цайны газар, буфетийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит байдлын фото зургаар баримтжуулах 

2.    .Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь дээрхи үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх 

3.    Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/ 

4.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт 

5.    Татварын албанаас өргүйг нотлох тодорхойлолт 

6.     Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газар, буфетийн чиглэлээр сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх 

7.     Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах  тухай төсөл, төсвийн тооцоо 

8.     Цайны газар, буфетийн үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх. 

9.     Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/ 

10.  Цайны газар, буфетийн түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 23 метр квадрат талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 10,000 төг/  

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 03 дугаар сарын- 18-ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргаанд ирүүлнэ үү. 

                               Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ. 

                                      Холбоо барих утас: 70213663, 95096290

 

 

 

 

 

 

 

            

 

               

 

 

ХАНДАЛТ

424034
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
99
172
1175
2280
424034

Таны IP: 3.226.243.36