wrapper

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БАЙРНЫ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

 Түрээслэх талбайн хэмжээ: 72м2

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь эрх бүхий сонгон шалгаруулалтад оролцогчдоос Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв байрны эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн зориулалттай талбай түрээслэгчийг/аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.     Аж ахуйн нэгжийн гэрчилгээ/нотариатаар баталгаажуулсан байх/

2.     Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр холбогдох зөвшөөрлийг ирүүлэх/нотариатаар баталгаажуулсан байх/

3.     Ажлын туршлагын талаарх танилцуулга/сүүлийн 1 жилийн хугацаанд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх, сүүлийн 2 жилийн хугацаанд ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан талаар танилцуулга, мэдээлэл, нотолгоо болгон гэрээний хуулбар ирүүлэх/

4.     Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чадварыг тодорхойлсон эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, түүний техникийн үзүүлэлт, бусад мэдээлэл,  санхүүгийн чадавхыг нотолсон баримт/дансны хуулга, авах боломжтой зээлийн тодорхойлолт гэх мэт/, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан/Хөрөнгийн баталгаа нь банк болон бусад иргэн хуулийн этгээдэд барьцаалуулсан хөрөнгө байж болохгүй/, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан

5.     Түрээслэх эд хөрөнгийг эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцоолол

6.     Шүүхийн шийдвэрээр өргүй тухай хүчинтэй тодорхойлолт

7.     Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах ажиллах хүчний талаарх мэдээлэл нь тухайн үйл ажиллагаанд ажиллах хүчний талаар мэдээлэл байх , холбогдох мэргэжлийн үнэмлэх/нотариатаар баталгаажуулсан байх/, туршлагын талаарх мэдээлэл, эрүүл мэндийн шинжилгээний хүчин төгөлдөр дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дэвтэр, холбогдох мэдээлэл, албан тушаалд томилогдсон хэсгийн мэдээлэл, хөдөлмөрийн гэрээ

8.     Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, нийтийн хоол үйлдвэрлэлийн үлгэрчилсэн зурагтай хоолны цэс, технологийн карт болон үзүүлэх боломжтой бусад үйлчилгээний талаарх мэдээлэл, үнийн санал

9.     Харьяа нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт эх хувиар

10.  Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 16 дугаар тушаал, MNS 5991:2009, MNS CAC/RCP 39:2011, MNS 4946:2005 стандарт, Монгол улсын стандарт MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” 14.2 дах заалт “Хоол үйлдвэрлэл шим тэжээлийн үйлчилгээ” болон холбогдох бусад хууль дүрэм, стандартыг мөрдөж ажиллах чадамжтай болохоо тодорхойлох

11.  Түрээслэх талбайн м2-ын үнийн санал/Доод үнийн дүн 10.000 төгрөг/

12.  Материалыг 2020 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ. Материалын нээлтийг 2020 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 10:30 цагт зохион байгуулна. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо,

Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж,

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв

Холбоо барих утас: 365036

 

 

 

ХАНДАЛТ

403080
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
133
92
1987
6452
403080

Таны IP: 100.26.179.196