wrapper

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахмад настан, хүүхдийн эмнэлэгт эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн зориулалттай талбай түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

Түрээслэх талбайн хэмжээ: 39м2

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь эрх бүхий сонгон шалгаруулалтад оролцогчдоос Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахмад настан, хүүхдийн 2-р эмнэлгийн 1-р давхарын эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн зориулалттай талбай түрээслэгчийг /аж ахуйн нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээ/нотариатаар баталгаажуулсан байх/

2.    Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр холбогдох зөвшөөрөл /нотариатаар баталгаажуулсан байх/

3.    Ажлын туршлагын талаарх танилцуулга/сүүлийн 1 жилийн хугацаанд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх, сүүлийн 2 жилийн хугацаанд ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан талаар танилцуулга, мэдээлэл, нотолгоо болгон гэрээний хуулбар ирүүлэх/

4.    Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чадварыг тодорхойлсон эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, түүний техникийн үзүүлэлт, бусад мэдээлэл,  санхүүгийн чадавхийг нотолсон баримт/дансны хуулга, авах боломжтой зээлийн тодорхойлолт гэх мэт/, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан/Хөрөнгийн баталгаа нь банк болон бусад иргэн хуулийн этгээдэд барьцаалуулсан хөрөнгө байж болохгүй/

5.    Түрээслэх эд хөрөнгийг эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцоо

6.    Шүүхийн шийдвэрээр өргүй тухай тодорхойлолт

7.    Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах ажиллах хүчний талаарх мэдээлэл/холбогдох мэргэжлийн үнэмлэх/нотариатаар баталгаажуулсан байх/, туршлагын талаарх мэдээлэл, эрүүл мэндийн шинжилгээний хүчин төгөлдөр дэвтэр

8.    Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, нийтийн хоол үйлдвэрлэлийн үлгэрчилсэн зурагтай хоолны цэс, технологийн карт болон үзүүлэх боломжтой бусад үйлчилгээний талаарх мэдээлэл, үнийн санал

9.    Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 16 дугаар тушаал, MNS 5991:2009, MNS CAC/RCP 39:2011, MNS 4946:2005 стандарт, Монгол улсын стандарт MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” 14.2 дах заалт “Хоол үйлдвэрлэл шим тэжээлийн үйлчилгээ” болон холбогдох бусад хууль дүрэм, стандартыг мөрдөж ажиллах чадамжтай болохоо тодорхойлох

10. Түрээслэх талбайн м2-ын үнийн санал/Доод үнийн дүн 10.000 төгрөг/

11. Материалыг 2019 оны 12 дугаар сарын 20ы өдрийн 10 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо,

Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж,

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв

Холбоо барих утас: 365036, 91939393

ХАНДАЛТ

390902
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
169
300
1647
2096
390902

Таны IP: 34.225.194.144