wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 79 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН  1 ДҮГЭЭР БАЙРАНД ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: 79-ЕБС/ЦГ

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 60мкв

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.     Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл

2.     Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах  баримт бичгээр нотлоно.

ü  Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь цайны газрын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

ü  Санхүүгийн тайлан /2019 оны эхний хагас жилийн тайлан/

ü  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

ü  Татварын албанаас өргүйг нотлох тодорхойлолт

3.     Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх

4.     Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах  тухай төсөл, төсвийн тооцоо

5.     Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит байдлын фото зургаар баримтжуулах

6.     Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх.

7.     Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/

8.     Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 60 метр квадрат талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 10,000 төг/

9.     Сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 213 тоотод байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

                               Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

                                      Холбоо барих утас: 70153349, 80107138, 88076979, 88556095

ХАНДАЛТ

390902
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
169
300
1647
2096
390902

Таны IP: 34.225.194.144