wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 21 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: 21-ЕБС/ЦГ, ҮЦ

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 298.09мкв

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.     Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл

2.     Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах  баримт бичгээр нотлоно.

ü  Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

ü  Санхүүгийн тайлан /2019 оны эхний хагас жилийн тайлан/

ü  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

3.     Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх

4.     Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах  тухай төсөл, төсвийн тооцоо

5.     Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит байдлын фото зургаар баримтжуулах

6.     Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх.

7.     Хоол зүйч, эсвэл нийтийн хоолны технологичтой байх, тэдгээрийн аль нэг нь заавал тус  байгууллагын үндсэн ажилтан байх

8.     Ахлах тогооч, “Үдийн цай” хөтөлбөрийн тогооч, нийтийн хоолны тогооч тус бүр 1 байх. Тэдгээр нь үндсэн ажилчид байх бөгөөд дээрх ажилтны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 1-9 сарын НД7, НД 8-р маягтуудыг нотариатаар баталгаажуулан ирэх

9.     Хүнс тээвэрлэлтийн бүрхүүлтэй, зориулалтын, хөргүүртэй машинтай байх

10.  Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/, сурагчдын “Үдийн цай ”–нд өгөх хоолны цэс, технологийн карт

11.  Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 298.09 метр квадрат талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 10,000 төг/

12.  Сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн байрны 116 тоотод байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

                               Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

                                      Холбоо барих утас: 80590601, 80214040

 

ХАНДАЛТ

384542
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
158
403
937
3031
384542

Таны IP: 35.175.191.72