wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ 2 ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: 1-ЕБС/ЦГ, ҮЦ

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 101мкв /А байр/, 94мкв /Б байр/

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 2 цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл

2.     Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах  баримт бичгээр нотолно.

ü  Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

ü  Санхүүгийн тайлан /2019 оны эхний хагас жилийн тайлан/

ü  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

3.     Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх

4.     Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах  тухай төсөл, төсвийн тооцоо

5.     Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит байдлын фото зургаар баримтжуулах

6.     Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх.

7.     Хоол зүйч, эсвэл нийтийн хоолны технологичтой байх, тэдгээрийн аль нэг нь заавал тус  байгууллагын үндсэн ажилтан байх

8.     Ахлах тогооч, “Үдийн цай” хөтөлбөрийн тогооч, нийтийн хоолны тогооч тус бүр 1 байх. Тэдгээр нь үндсэн ажилчид байх бөгөөд дээрх ажилтны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 1-9 сарын НД7, НД 8-р маягтуудыг нотариатаар баталгаажуулан ирэх

9.     Хүнс тээвэрлэлтийн бүрхүүлтэй, зориулалтын, хөргүүртэй машинтай байх

10.  Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/, сурагчдын “Үдийн цай ”–нд өгөх хоолны цэс, технологийн карт

11.  Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 101мкв /А байр/, 94мкв /Б байр/ талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 10,000 төг/

12.  Сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн “А” байр нарийн бичгийн өрөөнд сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

                               Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

                                      Холбоо барих утас: 11323721, 95999999, 88570020

 

ХАНДАЛТ

384541
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
157
403
936
3030
384541

Таны IP: 35.175.191.72