wrapper

АНХААРУУЛГА!!! 

ЭНЭ МЭДЭЭ ХУУЧИРСАН МЭДЭЭ БАЙНА.

              Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 16 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар   шийдвэрлэсэн.   

 1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд баригдаж ашиглалтанд орсон. Конторын, үйлдвэрийн, манаачийн, диспетчерийн, агуулахын байр, 87 автобусны гараж зэрэг нийт 8 барилга байгууламжтай.   

 2. ЭЗЭМШИЛ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 10 жилийн хугацаатай 2,5 га газар эзэмших эрх олгосон байна. 

3. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

 

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхимд

3

Худалдах доод үнэ

26 432 700 000 /хорин зургаан тэрбум дөрвөн зуун гучин хоёр сая долоон зуун мянган/ төгрөг

4

Дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 10 хувь буюу  2 643 270 000 /хоёр тэрбум зургаан зуун дөчин гурван сая хоёр зуун далан мянган/ төгрөг 

5

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

6

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: УБ.Өмч хувьчлалын орлого

Дансны дугаар: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот  

7

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/,  “Сити товер”-8/1, 3 дугаар давхар 

РД 2576589

 

 4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ 

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 10:30 цаг хүртэл доорх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 303а тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.  Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. 

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт 

ü Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь 

ü Иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргээс бүрдэнэ.  

5. МЭДЭЭЛЭЛ АВАХ 

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГын газрын балансад бүртгэлтэй барилгыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг  www.umch.ub.gov.mn  цахим хуудаснаас болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 303а тоот өрөөнд ирж авна уу. 

Лавлах утас: 326808, 96655962, 91113329  

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

ХАНДАЛТ

384537
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
153
403
932
3026
384537

Таны IP: 35.175.191.72