wrapper

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол/”

Тендер шалгаруулалтын дугаар: НӨАУГ-ББТТ-2019/01

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос “960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын хамт худалдан авах /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол/” ажлыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцохын тулд тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 250 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 10 %-иас багагүй байна.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 10 %-иас багагүй ижил төстэй ажил хийсэн байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 %-иас багагүй байна.

Тендерийн хамт 190 000 000 /нэг зуун ерэн сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт 30 минутад Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 303б тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-1, Хөвсгөл Лэйк сити таур-8/1, 3 дугаар давхар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар Утас: 11-320248 Цахим хаяг: www.tender.gov.mn , www.umch.ub.gov.mn

INVITATION FOR BID

Date: Oct 22, 2019

Bid name: Supply of secondary school building /960 children/ and kindergarten building/280 beds/ with full equipment, engineering and interior work in 3rd khoroo, Narnii Khoroolol Bayangol district,Ulaanbaatar

Bid reference number: НӨАУГ-ББТТ-2019/01

The city property management authority would like to invite the eligible bidders to submit their bids for Supply of secondary school building /960 children/ and kindergarten building /280 beds/ with full equipment, engineering and interior work in 3rd khoroo, Bayangol district,Ulaanbaatar

To participate in the bid, the participant has to submit the required materials alongside a payment of 250.000 tugrugs (two hundred and fifty thousand) or equivalent amount in an acceptable foreign currency in a non-refundable manner

Bid shall be valid for 30 days from the date of bid opening.

Bid documents shall consist of the following:

Interested bidders should meet with the following financial and work experience requirements:

1. Sales revenue: Sales revenue of any one year for last 2 years (2017, and 2018) should not be less than 15 percent of the proposed total bid price.

2. Number of years to provide information on experience of similar work performed: Bidder should have experience of supplying similar work which has value of not less than 15 percent of the proposed total bid price for any one year for last 2 years (2017, and 2018).

3. The amount of liquid assets and the available loan: It should not be less than 30 percent of the proposed total bid price.

4. The amount of Bid guarentee: The following sum of bid security should be submitted with the bid: 190,000,000 (one hundred ninety million) tugrugs

Bids must be delivered to the address before 10:00 am on November 22, 2019 and will be publicly opened in the presence of interested bidders’ designated representatives, at 10:30 am on November 22, 2019 in room 303b of the city property management authority Foreign bidder is eligible to submit a bid.

Margin of domestic preference shall be applied.

Interested eligible bidders may obtain further information from the following address:

The city property management authority, 3rd floor, Khuvsgul Lake City Tower-8/1, Bagatoiruu 1, 8th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia

Phone: 11-320248

Website: www.tender.gov.mn , www.umch.ub.gov.mn 

ХАНДАЛТ

384544
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
160
403
939
3033
384544

Таны IP: 35.175.191.72