Нийслэлийн Өмчийн ашиглалт , удирдлагын газрын удирдлагууд Тусгаар тогтнолын ордонд алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж харъяа байгууллагуудын 300 гаруй ахмадуудад гарын бэлэг тараалаа. 

           Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Газрын дарга Ш.Үнэнбат ахмадууддаа баярын мэнд хүргээд, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.

энциклопедия планеты