wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 84-ДҮГЭЭР СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

 

Сонгон шалгаруулалтын дугаар: 84-ЕБС/ЦГ, ҮЦ

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 144мкв

 

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.      Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл

2.      Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах  баримт бичгээр нотолно.

ü  Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

ü  Санхүүгийн тайлан /2019 оны эхний хагас жилийн тайлан/

ü  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

3.      Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх

4.      Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах  тухай төсөл, төсвийн тооцоо

5.      Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит байдлын фото зургаар баримтжуулах

6.      Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх.

7.      Хоол зүйч, эсвэл нийтийн хоолны технологичтой байх, тэдгээрийн аль нэг нь заавал тус  байгууллагын үндсэн ажилтан байх

8.      Ахлах тогоочтой, “Үдийн цай” хөтөлбөрийн тогооч, нийтийн хоолны тогооч тус бүр 2 байх. Тэдгээр нь үндсэн ажилчид байх бөгөөд дээрх ажилтны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 12 сар, 2019 оны 1-8 сарын НД7, НД 8-р маягтуудыг нотариатаар баталгаажуулан ирэх

9.      Хүнс тээвэрлэлтийн бүрхүүлтэй, зориулалтын, хөргүүртэй машинтай байх

10.   Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/, сурагчдын “Үдийн цай ”–нд өгөх хоолны цэс, технологийн карт

11.   Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 144 метр квадрат талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 11,000 төг/

12.   Сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө Баянзүрх дүүргийн 18 хороо, 13 дугаар хороолол /Хавдар судлалын үндэсний төвийн баруун хойд тал/ Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн хичээлийн 2-р байрны 112 тоотод байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдөр хариу мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 70150184, 99733181, 95000884

ХАНДАЛТ

379451
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
434
353
1114
4914
379451

Таны IP: 34.204.173.45