wrapper

СХД-ИЙН “ИРЭЭДҮЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРЫН

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2019.08.28

 

Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын Ирээдүй” цогцолборын дунд сургуулийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: ИЦ/ЕБС/ЦГ-2019.08

Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолборын дунд сургуулийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулж түрээслэх тул сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.    Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах туршлагатай, Улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх

2.    Түрээсийн төлбөр төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх. Үүнд:

-       Харилцагч банкны дансны хуулга сүүлийн 6 сараар

-       Санхүүгийн тайлан /2019 оны хагас жилийн тайлан/

-       Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт /2019 оны 08 сарын байдлаар/

3.    Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн бооцоо

4.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит зургаар баримтжуулах

5.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулах ажиллах хүчний тодорхойлолт, орон тоо, мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологичийн аль нэг нь заавал байх шаардлагатай/

6.    Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр 1метр квадрат талбайн түрээсийн үнийн санал ирүүлэх /Доод үнийн дүн нь 10000 төгрөг/

 

Сонгон шалгаруулалтанд оролцогчийн битүүмжилсэн материалыг 2019 оны 09 сарын 15-ны өдрийн 17 цагаас өмнө СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байранд /12-р байрны хажууд/ 02 тоот өрөөнд сонгон шалгаруулалтын комисс-т ирүүлнэ үү.

Жич: Сонгон шалгаруулалт 2019 оны 09 сарын 18-ны 10.00 цагт тус цогцолборын хичээлийн 1-р байрны “Тэнхим”-д зохион байгуулна. Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ

 

Тодорхой мэдээлэл авах утас: 70285054, 70185054

ХАНДАЛТ

384380
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
399
376
775
2869
384380

Таны IP: 100.25.43.188