wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 126 ДУГААР СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

 

2019 оны 09 сарын 04                                                                          Улаанбаатар хот

 

 

Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн байранд байрлах цайны газар түрээслэгч болон “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай

 

Сонгон шалгаруулалтын дугаар: ЕБС/ЦГ

Нийслэлийн ерөнхий боловсролын 126 дугаар сургуулийн 72м2 талбай бүхий “Цайны газар”-ыг түрээслэн “Үдийн цай” хөтөлбөр болон нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох хүсэлтэй хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.    Хуулийн этгээдийн гэрчилгээ, цайны газар болон нийтийн хоолны үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

2.    Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотлох

·         Харилцагч банкны дансны хуулга - Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр, үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

·         Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт

3.    Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь цайны газар болон нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх. Цайны газрын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо

4.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт /бодит зургаар баталгаажуулах/

5.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт

/4-өөс доошгүй үндсэн ажилтантай байх/, тогооч нарын мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, туслах ажилчид болон бэлтгэгчдийн үнэмлэхний хуулбар

6.    Хоолны цэс болон үнийн санал /үлгэрчилсэн зурагтай цэс байдлаар/

7.    Сурагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс технологийн карт, хоолны үнийн санал /үлгэрчилсэн цэс байдлаар/

8.    Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр цайны газрыг түрээслэх үнийн санал ирүүлэх /түрээслэх талбайн 1м2 доод үнэ 7000 төгрөг /долоон мянган төгрөг/

 

Материал ирүүлэх хугацаа: Материалыг 2019 оны 09 сарын 23-ны өдрийн         17 цаг 00 минутаас өмнө дараах хаягаар ирүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Баянзүрхийн товчоо 126 дугаар сургуулийн байр архив, бичиг хэргийн ажилтанд

Холбоо барих утас: 95050455

Жич: Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

ХАНДАЛТ

372347
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
8
221
1147
3817
372347

Таны IP: 18.205.109.82