wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕБ-ын 61 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН "ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

 

Сонгон шалгаруулах нэр: 61-р сургуулийн байранд “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын дугаар: ЕБС/ЦГ-61

61-р сургууль дээр байрлах, 100 м² талбайтай цайны газарт “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжүүлэх, цайны газрын үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул аж ахуйн нэгж, албан байгууллага материал ирүүлэхийг урьж байна. 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

1. Хуулийн этгээдийн гэрчилгээ /Тусгай зөвшөөрөл/

2. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно. -Харилцагч банкны дансны хуулга / сүүлийн 6 сар /, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

   -Санхүүгийн тайлан / 2019 оны хагас жилийн тайлан

3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх

4. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.

5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног, төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит дотоод зургаар баримтжуулах.

6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх

7. Сурагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс, технологийн карт

9. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /Доод үнийн дүн 10,000 төг /

 

Жич: Тус сургууль шинээр баригдсан барилгадаа зориулалтын цайны газар анх удаа ашиглаж байгаа бөгөөд тоног төхөөрөмж, ширээ сандал, аяга таваг огт байхгүй болно. Давуу тал: шинэ барилга тул засвар хийхгүй бөгөөд цайны газрын зориулалтын талбай, өрөө тасалгаатай болно.

 

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2019 оны 9-р сарын  16-ны өдрийн 18 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 1-р гудамж ЕБ-ын 61-р сургуулийн сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэл болон сонгон шалгаруулалтын дүнг 99177753  утсаар лавлана уу.

 

 

 

 

ХАНДАЛТ

372347
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
8
221
1147
3817
372347

Таны IP: 18.205.109.82