wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 137 ДУГААР СУРГУУЛИЙН "ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сонгон шалгаруулах нэр: Нийслэлийн ерөнхий боловсролын 137 дугаар сургуулийн байранд “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын дугаар: ЕБС/ЦГ-137

Нийслэлийн ерөнхий боловсролын 137 дугаар сургууль дээр байрлах цайны газрын 30 м² талбайтай “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж , албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна. 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

1. Хуулийн этгээдийн гэрчилгээ /Тусгай зөвшөөрөл/

2. Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

           -Харилцагч банкны дансны хуулга / сүүлийн 6 сар /, Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

           -Санхүүгийн тайлан / 2019 оны хагас жилийн тайлан

           -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

          -Харилцагч банкнаас өргүй гэсэн лавлагаа

3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх

4. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.

5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног, төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит дотоод зургаар баримтжуулах.

6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай

7. Хоолны үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар /

8. Сурагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс, технологийн карт

9. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 30 метр квадрат талбайг нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /Доод үнийн дүн 10,000 төг / Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2019 оны 09-р сарын 04-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү

Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

Материал ирүүлэх хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,

22-р хороо, Баруун алтан өлгийн 36 дугаар гудамж

137 дугаар сургууль

Холбоо барих утас: 99172749, 88144112

ХАНДАЛТ

372347
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
8
221
1147
3817
372347

Таны IP: 18.205.109.82