wrapper

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 132 ДУГААР СУРГУУЛИЙН "ҮДИЙН ЦАЙ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо 2019.8.05

Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн ерөнхий боловсролын 132 дугаар сургуулийн А байранд байрлах цайны газрын түрээслэгч болон “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: ЕБС/ЦГ

Нийслэлийн ерөнхий боловсролын 132 дугаар сургуулийн  52,7 м2 талбай бүхий “Цайны газар”-ыг түрээслэн “Үдийн цай” хөтөлбөр болон нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.  Үүнд:

1. Цайны газар болон нийтийн хоол үйлчилгээ ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

2.Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотлох

·               Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/ - Дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр, үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх

·                2019 оны I хагас жилийн санхүүгийн тайлан

·                Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт

3. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгж нь цайны газар болон нийтийн хоол үйлчилгээний чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх /үйл ажиллагааны тайланг хавсаргах/

 4. Цайны газрын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо

5. Цайны газрын үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт /бодит зургаар баталгаажуулах/

6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт

 /4- аас доошгүй үндсэн ажилтантай байх/, тогооч нарын мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, туслах ажилчид болон бэлтгэгчдийн үнэмлэхний хуулбар

7. Хоолны цэс болон үнийн санал / үлгэрчилсэн зурагтай цэс байдлаар/

8. Суралцагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс технологийн карт /үлгэрчилсэн байдлаар/

9. Ашиглалтын зардал ороогүй дүнгээр цайны газрыг түрээслэх үнийн санал ирүүлэх /түрээслэх талбайн 1 м.кв доод үнэ 10 000 төгрөг /Арван мянган төгрөг/

 Үнийн санал ирүүлэх хугацаа: Материалыг 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ . Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27-р хороо, Дунд Дарь эх,  18-1365 тоот нарийн бичгийн өрөө

Холбоо барих утас: 77070132, 77070432, 88057670, 91021191

Жич:Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

ХАНДАЛТ

371444
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
244
118
244
2914
371444

Таны IP: 18.207.136.184