wrapper

Огноо: 2019.08.12                                                                                                                    

Сонгон шалгаруулалтын нэр:  Нийслэлийн ерөнхий боловсролын  73 дугаар  сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулах тухай. 

Сонгон шалгаруулалтын дугаар: БГД-73/2019.08

  Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар  сургуулийн цайны газрын түрээслэгчийгсонгон шалгаруулж түрээслэх тул сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:

1.Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах туршлагатай , Улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх.

2.Түрээсийн төлбөр төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх.Үүнд:

А.       Харилцагч банкны дансны хуулга сүүлийн 6 сараар, дансны үлдэгдэл нь “Үдийн цай” хөтөлбөр болон үйл ажиллагааг эрхлэн явуулах чадамжтай байх.                                                                                                                                               

Б.      Санхүүгийн тайлан /2019 оны хагас жилийн тайлан.                                                          

В.Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт /2019 оны 08 дугаар сарын байдлаар/

3.Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит зургаар баримтжуулах

4.Цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулах ажиллах хүчний тодорхойлолт, орон тоо, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологичийн аль нэг нь заавал байх шаардлагатай/

5. Үдийн цай, нийтийн хоолны үнийн санал, хоолны цэс, технологийн карт

6. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих/

7.Цайны газрын түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал ирүүлэх /доод үнийн дүн нь 10000/          

  Сонгон шалгаруулалтад оролцогчийн битүүмжилсэн материалыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагаас өмнө Баянгол  дүүргийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн хичээлийн  байранд сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. 

Жич: Сонгон шалгаруулалт 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цагт тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд зохион байгуулна. Материалыг заасан хугацаанд ирүүлнэ. Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ. 

Тодорхой мэдээллийг авах утас: 89046560, 89027838

ХАНДАЛТ

371440
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
240
118
240
2910
371440

Таны IP: 18.207.136.184