wrapper

ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР

ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ

 

            Сонгон шалгаруулах нэр: Ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн байранд “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.

            Сонгон шалгаруулалтын дугаар: 2019-88

            Нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургууль дээр байрлах цайны газрын  62 м2 талбайтай “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж , албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.

            Үүнд:

-       Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан /

-       Цайны газар ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуудас /нотариатаар баталгаажуулсан /

-       Ажлын туршлагын талаарх товч танилцуулга. Үүнд:

-       Сүүлийн 2 жилд цайны газрын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба хэрэв бусад цайны газрын үйлчилгээ явуулж байсан бол энэ тухай товч мэдээлэл, байгуулсан гэрээний хуулбар, гэрээ болон уг ажлыг цуцалж байсан эсэх, хэрэв цуцалсан бол түүний шалтгааныг тайлбарласан байвал зохино.

-       Түрээсийн төлбөр төлөх болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, аяга таваг болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж авах эргэлтийн хөрөнгийн санхүүгийн чадавхаа нотолсон баримт

-       Өөрийн ашиглах объектын ашиглалтын зардал төлөх чадвартай байх

-       Харилцагч банкны баталгаажсан мэдээлэл

-       Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт

-       Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, тогоочийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн бичиг

-       Хоолны цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал / Үлгэрчилсэн зурагтай цэс байдлаар/

-       Оролцогч нь  материалаа албан ёсоор битүүмжилсэн байх.

-       Материалыг  2019 оны 08-р сарын 19-ны  өдрийн 10:00 цагаас өмнө хүлээн авч сонгон шалгаруулалтыг 11:00 цагт эхэлнэ.

 

Материал ирүүлэх хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,

 11-р хороо, Хонхор 88 дугаар сургууль

Холбоо барих утас: 99135148, 99287070

ХАНДАЛТ

366762
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
3
212
904
4232
366762

Таны IP: 3.83.192.109