wrapper

 

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 26 ДУГААР СУРГУУЛИЙН                    “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫГ                         СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

 

 

Сонгон  шалгаруулалтын дугаар: 26- ЕБС/ЦГ-2019-08

Огноо: 2019 оны 08-р сарын 09-ний өдөр

Сонгон шалгаруулалтад оролцох санал гаргах: Сургуулийн үдийн цай хөтөлбөрийг  хэрэгжүүлэх хүсэлтэй оролцогч (Аж ахуйн нэгж)-оос сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ дараах шаардлагын дагуу бэлдэж, битүүмжлэн албан бичгийн хамт ирүүлэхийг урьж байна. Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, холбогдох зөвшөөрлийн хамт, нотариатоор баталгаажуулсан хуулбар

2.    Санхүүгийн тайлан (2019 оны хагас жилийн санхүүгийн тайлан)

3.    Санхүүгийн баталгаа “Үдийн цай” хөтөлбөр болон цайны газрын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай эсэх

4.    Аж  ахуйн нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан тухай нотлох баримт

5.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт-фото  зургаар баримтжуулах

6.    Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, ашиглалт хамгаалалтыг хэрхэн сайжруулах төсөл, төсвийн тооцоо

7.    Хүний нөөцийн тодорхойлолт: Ажиллагчдын мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх (Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай)

8.    Ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан туршлага

9.    Хоолны үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/

10. Сурагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс, технологийн карт

11. Талбай түрээсийн үнийн санал:  Цайны газрын түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр 1м2 талбайн  түрээсийн үнийн саналыг ирүүлэх /Доод үнийн санал 10.000 төгрөг/

   Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2019 оны 08-р сарын  23-ны өдрийн  10 цаг 00 минутаас өмнө  Хан –Уул дүүрэг, 13-р хороо, НЕБ-ын 26-р сургуулийн сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

  Сургуультай холбоотой мэдээлэл, тодруулга авах бол  91114600, 89090686 70497550  утсаар лавлах буюу биеэр ирж уулзах боломжтой.

ХАНДАЛТ

366764
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
5
212
906
4234
366764

Таны IP: 3.83.192.109