wrapper

ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫГ

СОНГОХ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сонгон шалгаруулалтын нэр:

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 35 дугаар сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Аж ахуйн нэгж  байгууллагыг сонгон шалгаруулах тухай.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн цайны газрын зориулалттай 96.4 м2 талбай бүхий байрыг “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар түрээслэн ажиллуулах  сонирхолтой ААНБ-ыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Байр талбайг түрээслүүлэх үнийн доод хэмжээ 1мкв 8000 төгрөг.

Сонгон шалгаруулалтад оролцох санал гаргах: Сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлттэй оролцогч /Аж ахуйн нэгж/-оос сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ дараах шаардлагын дагуу бэлтгэж, битүүмжлэн албан бичгийн хамт 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 08 сарын 20-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлэхийг урьж байна.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ холбогдох зөвшөөрлийн хамт  /нотариатаар батлуулсан хуулбар 3%/

2.    Санхүүгийн тайлан /2018оны жилийн эцэс/

3.    Санхүүгийн баталгаа “Үдийн цай”  хөтөлбөр болон цайны газрын үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадамжтай эсэх /банкны  хуулга сүүлийн 6 сараар/

4.    Аж ахуйн нэгж нь цайны газрын чиглэлээр сүүлийн 6 сар үйл ажиллагаа явуулсан тухай нотлох баримт

5.    Цайны газрын үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт

6.    Хүний нөөцийн тодорхойлолт: Ажиллагсдын мэргэжлийн үнэмлэх,дипломын хуулбар нотариатаар баталгаажуулсан байх. / 3% / Тогооч, хоол зүйч зайлшгүй байх

7.    Хоолны нэр төрөл үнийн саналын танилцуулга /Үлгэрчилсэн цэс, технологийн карт/

8.    Сурагчдын Үдийн цайнд өгөх хоолны цэс, технологийн карт.

9.    Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн тодорхойлолт

10. Цайны газрыг  “Үдийн цай” хөтөлбөрийн зориулалтаар ашиглах төсөл, төсвийн тооцоо

11. Бүрдүүлсэн материалын товъёгийг дугтуйны гадна талд бичсэн байна.

Анхаарах зүйлс:

1.    Материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

2.    Зарласан хугацаанд ирүүлээгүй материалыг хүлээн авахгүй.

Сонгон шалгаруулалтад оролцохоор бэлтгэж битүүмжилсэн материалаа 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө СБД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр /6 буудал/-д байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл болон бусад мэдээллийг ирж уулзах ба доорх утсаар холбогдож авч болно.

Утас: 99194726, 89753586, 93145363

ХАНДАЛТ

366763
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
4
212
905
4233
366763

Таны IP: 3.83.192.109