wrapper

Сонгон шалгаруулалтын урилга

Огноо: 2019 оны 05 дүгээр сарын 30

Сонгон шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн төв байранд үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: БНДЭМТ-2019-05-30-01

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулалтанд оролцогчийг /хуулийн этгээд/ “Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн 8 м/кв-т байранд Кофе шоф – түргэн хоолны цэгийн үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1.    Түрээсийн төлбөр төлөх, барьцаа төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно. Үүнд:

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 12 сар/, аж ахуйн нэгжийн  санхүүгийн тайлан /2018 оны санхүүгийн тайлан/ /10 сая.төг-өөс доошгүй орлоготой/

Ø  Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.

Ø  Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт

2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд цайны газар, түргэн хоолны цэг ажлуулах эрх тусгагдсан байх

3.    Сүүлийн нэг жил дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байх /гэрээ, санхүүгийн тайлан/

4.    Үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд өөрийн байх /зургийг хавсаргах/

5.    Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ЭМС-ын 2007 оны 11 тоот тушаал, MNS 5991:2009, MNS CAC RCP39:2011 стандарт болон холбогдох бусад хууль дүрэм, стандартыг мөрдөж ажиллах чадамжтай болохоо тодорхойлох

6.    Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн, Кофе шоп-түргэн хоолны цэгийн үйлчилгээний чиглэлээр түрээслэх тухай саналаа болон өөрийн нэр хаягийг тодорхой бичиж ирүүлсэн байх.

7.    НИТХ-ын 2010 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд мөрдөх нэгж талбайн доод үнэ”-ээс доошгүй үнийн санал

8.    Байр талбайтай холбоотой мэдээллийг түрээслэгч байгууллагаас тодруулна уу.

Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2019 оны 06 дугаар сарын 19 - ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Эрүүл мэндийн төвийн Захиргаанд Санхүүгийн алба Эдийн засагч Д.Мөнгөнцацрал 

 

/Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 00-д байрлах Эрүүл мэндийн төвийн байрны 1 дүгээр давхарын 105 тоот өрөө/-д ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутанд нээнэ.

Зөвхөн шалгарсан иргэн, аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.

Тодорхой мэдээлэл, тусгай шаардлага болон сонгон шалгаруулалтын дүнг www.umch.ub.gov.mn  цахим хаягаар авна уу.

Холбоо барих утас-70213663, 95096290

ХАНДАЛТ

356598
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
5
128
5
2317
356598

Таны IP: 54.226.102.115