wrapper

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

УБ хот, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв хүүхдийн эмнэлгийн Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг түрээслүүлэх талбайн танилцуулга.

д/д

Түрээслэгчийн үйл ажиллагааны чиглэл

Байрлал

Түрээслүүлэх талбайн хэмжээ

Тоо ширхэг

1

Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар

Баянгол дүүрэг,17-р хороо,  Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг

35, мкв

1

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь сонгогдсон эрх бүхий сонгон шалгаруулалтанд оролцогчдоос , Баянгол дүүргийн хүүхдийн Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах -г гүйцэтгэх тухай сонгон шалгаруулалтанд оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага.

1.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгэ, иргэний хувьд цахим үнэмлэх, эрх бүхийн байгууллагаас олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар.

2.    Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт

3.    Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2017, 2018, он)

4.    Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, 2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан)

5.     Цайны газрын үйл ажиллагаа эрхлэгчийн ажиллах боловсон хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулсан байх /хоол зүйч, эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/

 

6.    Цайны газрын түрээслэх ашиглалтын зардал ороогүй 1м.кв талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /1м2 –ийн үнэ нь “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд мөрдөх нэгж талбайн доод үнэ” –ээс багагүй байх./.

 

7.    Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг / нийтийн хоол үйлдвэрлэлийн МNS49-46 2005 стандартыг хангасан тохирлын гэрчилгээтэй байна.

8.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт,фото зургаар баримтжуулах

9.    Үйчлүүлэгчдийн хоолны цэс, орц норм , технологийн карт /Өглөө, өдөр, орой/ гэрэл зургын хамт

Үнийн саналыг 2019 оны 03 -р сарын 26 ны өдрийн 11 цаг 00 минут-с өмнө Монгол улс, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 9 давхар 902 тоот өрөө. хаягаар ирүүлнэ. Утас-88103491

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй сонгон шалгаруулалтад оролцогчдыг байлцуулан 2019 оны 03 -р сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ. 

ХАНДАЛТ

379451
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
434
353
1114
4914
379451

Таны IP: 34.204.173.45