wrapper

 

Сонгон шалгаруулалтын урилга

       Сонгон шалгаруулалтын нэр: Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Амгалан цогцолбор” сургуулийн “ҮДИЙН ЦАЙ” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын сонгон шалгаруулалт

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/671 тоот захирамжийг үндэслэн Нийслэлийн Ерөнхий Боловсролын Амгалан цогцолбор сургуулийн цайны газрын шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагаас өмнө Нийслэлийн Ерөнхий боловсролын Амгалан цогцолбор сургуулийн 203 тоот өрөөнд материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.

    Материалыг хүлээн авах хаяг: Нийслэлийн Ерөнхий Боловсролын Амгалан Цогцолбор сургууль /БЗД 8-р хороо Ботаникийн эцэс УС 15/ 2-р давхрын 203 тоот өрөөнд оролцогчдыг байлцуулан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний  10 цаг 30 минутанд нээнэ.

Оролцогчдын бүрдүүлж ирэх материал: 

1. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатоор баталгаажуулсан хуулбар
2. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих/
3. Санхүүгийн чадамжийг нотлох баримт
4. Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, бичиг баримт /нотариатаар баталгаажуулсан/
5. Шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт /фото зургаар баримтжуулах/
6. Үдийн цай, Нийтийн хоолны үнийн санал, цэс, технологийн карт
7. Талбай түрээсийн үнийн санал

Холбоо барих дугаар: 

П.Мөнгөнчимэг /99028431, 70160168/

Г.Саруул-Эрдэнэ /80313189, 90313189/

ХАНДАЛТ

346403
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
31
150
839
3212
346403

Таны IP: 18.212.239.56