wrapper

Товч мэдээ

          Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан болж Өмч хувьчлалын 2018 оны ажлын үр дүнтэй танилцаж, Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталлаа.

           Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2018 онд нийслэлийн төсөвт 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөний биелэлт 124.7 хувьтай байна. Үүнээс өмч хувьчлалын орлогоос 2018 онд нийслэлийн төсөвт 8 тэрбум 744,0 сая төгрөг төвлөрүүлж, өмч хувьчлалын орлогын төлөвлөгөө 145,6 хувьтай байна.

            Нийслэлийн өмчөөс 2019 онд шинээр 6 барилга байгууламж, өмнөх онуудын хувьчлалын жагсаалтад орсон боловч тодорхой шалтгааны улмаас хувьчлагдаагүй байгаа 1 аж ахуйн нэгж, 4 барилга байгууламжийг хувьчлахаар тооцоолж, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 90,1 тэрбум төгрөгөөр тогтоолоо. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2019 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг 92.7 тэрбум төгрөгөөр тогтоосон нь нийт нийслэлийн төсвийн орлогын 11.6 хувийг бүрдүүлэх юм.

              Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн санал оруулснаар 3 барилга байгууламж хувьчлалын жагсаалтанд нэмэлтээр оруулахаар шийдвэрлэлээ.

ХАНДАЛТ

320169
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
137
226
673
1951
320169

Таны IP: 35.172.201.102