wrapper

Товч мэдээ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо дамбадаржаад байрлах Сүхбаатар эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газрын /45м.кв/ гал тогоонд сувилуулагчийн хоол үйлдвэрлэлийг эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

1. Сонгон шалгаруулалтад оролцогч компани нь цайны газар, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байх / Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/

2. Компанийн туршлага /компанийн танилцуулга/

3. Үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай байх /Харилцагч банкны дансны депозит хуулга, 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлан, шүүхийн шийдвэр/

4. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.

5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, фото зургаар баримтжуулах

6. Хүний нөөцийн чадавхтай байх /Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар/

7. Хоолны цэс, технологийн карт болон хоолны үнийн санал

8. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /Доод үнийн дүн 10000 төгрөг/

9. Оролцогч битүүмжилсэн материалын дугтуйны гадна талд материалын жагсаалт, оролцогчийн нэр хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичсэн байна.

Битүүмжилсэн материалаа 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагаас өмнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж дахь Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн байр 404 тоот өрөөнд буюу сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид утсаар хариу мэдэгдэнэ.

Холбоо барих утас: 91991613

ХАНДАЛТ

312229
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
85
102
1269
3980
312229

Таны IP: 54.196.26.1