wrapper

Товч мэдээ

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

1. Сонгон шалгаруулалтад оролцогч компани нь цайны газар, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байх.

2. Үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай байх /түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадамжийг дараах баримт бичгээр нотолно/.

            a. Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 3 сар/, Дансны үлдэгдэл нь ажилчдын цайны газрын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

             b. Санхүүгийн тайлан /2018 оны хагас жилийн тайлан/.

             c. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх /туршлагыг нотлох холбогдох байгууллагаас гаргадаг ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ, дансны хуулга зэргийг ирүүлэх/.

4. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.

5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, фото зургаар баримтжуулах.

6. Цайны газрын үйл ажиллагаа эрхлэгчийн ажиллах боловсон хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /Хоол зүйч эсвэл нийтийн хоолны технологич аль нэг нь заавал байх шаардлагатай/.

7. Хоолны үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/

8. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /Доод үнийн дүн 8000 төгрөг /

9. Битүүмжилсэн материалаа 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-Р хороолол, Тээвэрчдийн гудамж, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын байр, 3 давхар 302 тоотод  ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид 2018 оны 9 дүгээр сарын 27-ний 17 цагт хариу мэдэгдэнэ.

                                    Холбоо барих утас: 77002255, 99085198

ХАНДАЛТ

320170
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
138
226
674
1952
320170

Таны IP: 35.172.201.102