wrapper

Товч мэдээ

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

1.    Сонгон шалгаруулалтанд оролцогч компани нь цайны газар, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байх / Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/

2.    Компанийн туршлага /компанийн танилцуулга/

3.    Үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай байх /Харилцагч банкны дансны депозит хуулга,  2018 оны хагас жилийн санхүүгийн тайлан, шүүхийн шийдвэр/

4.    Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо.

5.    Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, фото зургаар баримтжуулах

6.    Хүний нөөцийн чадавхитай байх /Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар/

7.    Хоолны цэс, технологийн карт болон хоолны үнийн санал

8.    Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /Доод үнийн дүн 8000 төгрөг/

9.    Оролцогч битүүмжилсэн материалын дугтуйны гадна талд материалын жагсаалт, оролцогчийн нэр хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичсэн байна.

Битүүмжилсэн материалаа 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагаас өмнө Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж дахь П.Энхболдын нэрэмжит 32 дугаар сургуулийн хичээлийн “А” байрны 214 тоот өрөөнд буюу сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид утсаар хариу мэдэгдэнэ.

                                                    Холбоо барих утас: 88115052

ХАНДАЛТ

312226
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
82
102
1266
3977
312226

Таны IP: 54.196.26.1