wrapper

Товч мэдээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 55 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Гэрээ дүгнэх ажлын хэсэг томилох тухай” тушаалаар нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын удирдлагатай Өмч эзэмшлийн гэрээний 2017 оны биелэлтийг дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 9 дүүргийн нийслэлийн өмчит 675 байгууллагын өмч эзэмшлийн гэрээг байгуулах, гэрээний биелэлтийг байгууллага тус бүр дээр шалган дүгнэж, 11 шалгуур үзүүлэлтээр 0-100 хооронд бүрэн хангалттай, хангалттай, ажил сайжруулах, хангалтгүй гэсэн үнэлгээ өгч ажиллаж байна. Гэрээ дүгнэсэн илтгэх хуудас, нэгдсэн дүн, тайланг 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор гаргаж танилцуулахаар боллоо.

ХАНДАЛТ

312212
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
68
102
1252
3963
312212

Таны IP: 54.80.188.87