wrapper

Товч мэдээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хуралд нийслэлийн Өмчийн харилцааны газраас 5 асуудал өргөн барьж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв.

1.    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Чингэлтэй дүүргийн 247 дугаар цэцэрлэг, 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн 2 барилга байгууламж, иргэн аж ахуй нэгж байгууллагуудаас нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлж буй орон сууцны 12 барилгын гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмж, ус дулаан дамжуулах төвийн нэг барилга, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар шийдвэрлэсэн байна.

2.    Бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Япон улсын буцалтгүй туслажаар 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн хөрөнгөөр 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих болсонтой холбогдуулан Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилга, Баянзүрх дүүргийн 3 дугаар цэцэрлэгийн барилгыг данснаас хасах, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтын Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын багцад нийслэлд “Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-өөр 38 сургууль, “Хүүхэд бүр цэцэрлэг хөтөлбөр”-өөр 52 цэцэрлэгийн барилга шинээр барих ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн, 50, 59 дүгээр цэцэрлэгийн барилга байгууламжийг данснаас хасах, Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгийн, 5 дугаар хорооны хуучин барилгыг данснаас хасах, Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн, 4 дүгээр сувилалын барилга байгууламжийг данснаас хасах, Чингэлтэй дүүргийн 4, 33, 43 дугаар цэцэрлэгүүдийн барилга байгууламжийг данснаас хасах асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв.

Мөн “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн доод жишиг үнэ”-ийг шинэчлэн боловсруулан, хурлаар хэлэлцүүлсэн байна. Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг иргэн аж, ахуй нэгжид түрээсээр эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн доод жишиг үнийг баримталж байсан байна. 

ХАНДАЛТ

295496
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
26
375
2570
4943
295496

Таны IP: 54.162.171.242