wrapper

Товч мэдээ

НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХУВЬЧЛАЛ-2018

Нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна

1. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны хуучин барилга

      Барилга нь Шар хадны эцсийн буудалд, 167 дугаар цэцэрлэгийн урд талд байрладаг бөгөөд 1980 онд Соёлын төвийн зориулалтаар баригдсан, 1 давхар, 286 м2 талбайтай, блокон ханатай, модон хучилттай, шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, уурын зуухаар халдаг, 500 м2 эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 109 378 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ:                                            10 937 800 төгрөг

 

2.Баянгол дүүргийн 10 дугаар хороо байрлаж байсан барилга

 

      Хорооны хуучин барилга нь 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн нарангийн 6-1 тоот /Өргөө кино театрын хойд гэр хороололд зам дагуу/-д байрлалтай, 1980 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон. Барилга нь шавардлагаатай модон ханатай, хар цаасан хавтгай дээвэртэй, 98 м2 талбайтай, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 34 948 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ:                                               3 494 800 төгрөг

3. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны хуучин байр

 

      Хорооны хуучин байр нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 4 дүгээр сургуулийн баруун урд, Алтайн гудамжны 89 дүгээр байрны нэгдүгээр давхрын 3 өрөө 80м2 талбайтай хэсэг бөгөөд 2000 онд ашиглалтанд орсон. Орон сууцны орцноос тусдаа орцтой үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 106 040 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ:                                               10 604 000 төгрөг

 

4.Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн хуучин барилга

 

      Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагт Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн барилгын хойд талд байрладаг. Уг барилга нь 76 м2 талбайтай, блокон ханатай, модон хучилттай, шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, нэг давхар барилга бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 41 800 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ:                                               4 180 000 төгрөг

 

 

5. “Хишиг-Уул” хувьцаат компанийн нийслэлийн мэдлийн 34 хувь  

      

      Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 09 дүгээр тогтоолоор “Хишиг-Уул” хувьцаат компанийн нийслэлийн мэдлийн 34 хувь буюу 295 206 /хоёр зуун ерэн таван мянга хоёр зуун зургаан/ ширхэг хувьцааг нэг багц болгон нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. “Хишиг-Уул” ХК нь Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрладаг бөгөөд бөөний болон жижиглэнгийн худалдаа, зоогийн газар ажиллуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Нийт хувьцааны тоо:                               862 252 ширхэг

Нийслэлийн мэдлийн хувьцааны тоо: 295 206 ширхэг

“Хишиг-Уул” ХК-ийн балансын үндсэн үзүүлэлт:

                                                                                                                    /мян.төг/

Үзүүлэлтүүд

2015 он

2016 он

2017 он

 

Нийт хөрөнгө

   1,154,530.0

1,263,477.7

1,927,110.7

1

Эргэлтийн хөрөнгө

233,254.3

276,933.4

560,163.6

2

Эргэлтийн бус хөрөнгө

921275.7

986,544.3

1,366,947.1

 

Нийт өр төлбөрийн дүн

428,003.0

533,695.7

1,211574.4

3

Богино хугацаат өр төлбөр

332,945.2

313,695.7

722,585.5

4

Урт хугацаат өр төлбөр

95,057.8

220,000.0

488,988.9

5

Хувьцаат капиталын дүн

86,825.0

86,825.0

86,825.0

6

Дахин үнэлгээний нөөц

658,460.1

658,460.1

658,460.1

7

Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг

83,042.8

83,042.8

83,645.4

8

Хуримтлагдсан ашиг алдагдал

-101800.9

-98,545.9

-113,394.2

 

Өр төлбөр ба эзэмшигчийн дүн

1,154,530.0

1,263,477.7

1,927,110.7

Орлого үр дүнгийн үзүүлэлт:

1

Нийт орлого

1,475,424.6

1,471,646.5

1,643,311.7

2

Үйл ажиллагааны орлого

1,475,424.6

1,471,646.5

1,643,311.7

3

Үйл ажиллагааны  бус орлого

-

-

-

4

Нийт зардал

1,447,506.1

1,468,029.9

1,640,316.5

5

Нийт ашиг

27,918.5

3,616.6

2,995.6

6

Орлогын татвар

2791.9

361.6

299.5

7

Тайлант үеийн цэвэр ашиг

25126.6

3,255.0

2,6957

 Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ:                                         807 000 000 төгрөг     

 Дэнчингийн хэмжээ:                                                                                 80 700 000 төгрөг

6. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Захирагчийн Ажлын албаны 2 барилга

                                                               

        Энэхүү 2 барилга нь Хан-Уул дүүргийн Туул тосгонд /хуучнаар шувуун фабрик/ байрладаг. Захирагчийн Ажлын алба байрлаж байсан хуучин барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, 617,23 м2 талбайтай 20 өрөөтэй нэг давхар барилга юм. 1870 м2 эзэмшил газартай. Цагдаагийн тасаг байрлаж байсан хуучин барилга нь цутгамал бетон суурьтай, шавардлагатай модон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, 8 өрөөтэй, 246,14 м2 талбайтай, нэг давхар. 1763 м2 эзэмшил газартай.

Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ: 132 020 000 төгрөг

Дэнчингийн хэмжээ:                                               26 404 000 төгрөг 

 

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ирүүлэх:

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт, холбогдох бичиг баримтыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны 10:30 цагаас 2018 оны 05 дугаар сарын 10-ны 10:30 хүртэл ажлын цагаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн төлөөлөл, менежмент, хувьчлалын хэлтсийн өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!

2. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn /Татаж авах / вэб хуудаснаас эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн төлөөлөл, менежмент, хувьчлалын хэлтсийн өрөөнд ирж авна уу!

3. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  •       Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт
  •       Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт
  •   Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс
  •       Дэнчин тушаасан баримт                                                                                                                                                                                                                  Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн төлөөлөл, менежмент, хувьчлалын хэлтсийн өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

4. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

5. Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот данс

                           Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

6. Дуудлагын худалдаа 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын танхимд болно.

Лавлах утас: 330256,96655962,99035512

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР

ХАНДАЛТ

295496
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
26
375
2570
4943
295496

Таны IP: 54.162.171.242