wrapper

Товч мэдээ

 

           Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурал 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:

Худалдах доод үнийг тогтоож, хувьчлах тухай

1. “Монгол Шуудан” ТӨХК-ийн 49-р салбарын түрээслэж байгаа байрын худалдах доод үнийг барилгыг 313 227 000 төгрөгөөр тогтоож, “Монгол Шуудан” ТӨХК-д Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлахаар;

Дахин дуудлагын худалдаагаар хувьчлах тухай 

1. “Хишиг-Уул” ХК-ийн нийслэлийн мэдлийн 34 хувийг 20 хувь бууруулж 807 000 000 төгрөгөөр дахин дуудлагын худалдаагаар хувьчлахаар;

2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын барилгыг 30 хувь бууруулж 4 349 400 000 төгрөгөөр дахин дуудлагын худалдаагаар хувьчлахаар;

3. БГД-ийн 19-р хорооны "Шар дэгд" Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг 20 хувь бууруулж 103 000 000 төгрөгөөр дахин дуудлагын худалдаагаар хувьчлахаар;

Өмчлөгчийн эрхийг олгох тухай

1. Нийтийн бие засах газрын байрыг худалдан авсан “Туяа-Эрдэнэ” ХХК-д Өмчлөгчийн эрхийг шилжүүлж, гэрчилгээг олгох;

2. СБД-ийн 13-р хорооны Хороо, цэцэрлэгийн хуучин 2 барилгыг худалдан авсан Р.Сарантуяад Өмчлөгчийн эрхийг шилжүүлж, гэрчилгээг олгох;

3. Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг худалдан авсан Б.Одончимэгт Өмчлөгчийн эрхийг шилжүүлж, гэрчилгээг олгох;

Хувьчлалын тайлан батлах тухай

1. ХУД-ийн 14-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын хувьчлалын тайланг батлах;

2. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын хувьчлалын тайланг батлах;

 

ХАНДАЛТ

262900
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
165
776
941
13826
262900

Таны IP: 23.20.245.192