wrapper

Товч мэдээ

Нийслэлийн Өмч хувьчлалын ээлжит нээлттэй дуудлагын худалдаа 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт             Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Дуудлагын худалдаагаар доорхи барилга байгууламжуудыг нийтэд зарласан

1.      Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

2.      Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны захирагчийн ажлын албаны 2 барилга

3.      Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны хуучин хороо, цэцэрлэгийн барилгууд

4.      Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

5.      “Хишиг-Уул” ХК-ийн нийслэлийн мэдлийн 34 хувь

6.      Нийслэлийн Өмчийн харилцааны газрын барилга

 

Нээлттэй дуудлагын худалдаагаар зарлагдсан барилга байгууламжуудаас Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгуудад дуудлагын худалдаан оролцох санал ирж хувьчлагдсан бөгөөд бусад барилга байгууламжид дуудлагын худалдаанд оролцох санал ирээгүй болно.

ХАНДАЛТ

216903
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
325
230
555
3479
216903

Таны IP: 54.226.34.209