wrapper

Товч мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2017-06-30

Тендер шалгаруулалтын нэр: НӨХГ-ын албан конторын засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НӨХГ/201705001

Нийслэлийн өмчийн харилцааны газар  эрх бүхий тендерт оролцогчдоос НӨХГ-ын “Албан конторын засварын ажил”-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2015, 2016 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 50 хувиас багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 

·                  Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

·                  Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил

·               Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 3.200.000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 07-р сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минут болон түүнээс өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2017 оны 07 -р сарын 31-ний өдрийн 10

цаг 30 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:    Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх:                         Тооцохгүй.

Төлбөр хийх хэлбэр:                                              Тендерийн бичиг баримтын төлбөрийг доорхи дансаар тушаана. 

НӨХГазар, РД:2576589

Нийслэлийн Төрийн сан, дансны дугаар 100200051024

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо , Жигжиджавын гудамж, ,НӨХГ-ын 2 давхарт 4 тоот   Утас: 326808 , Факс: 320248

Имэйл хаяг: 

Веб сайт: www.umch.ub.gov.mn

 

 

ХАНДАЛТ

212314
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
2
138
977
6459
212314

Таны IP: 54.198.210.67